• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

03 сарын 25
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Халдварт болон халдварт бус өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл өглөө 2017 / 04 / 24

Нийтлэгдсэн огноо: 2017-04-24 15:58:00

Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох, үр нөлөөтэй, хүртээмжтэй хариуцлагатай хотын засаглалыг бэхжүүлж, нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан.

Энэхүү зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор энэ сарын 24-ний өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн салхийг хагалж Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос харьяа байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулав.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн Засаг дарга миний бие 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх, эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэхээр тусгасан.

Мөн нийтийн биеийн тамир, спортыг иргэдэд хүртээмжтэй хүргэх, биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөл болон материаллаг баазыг бэхжүүлэхээр дүүрэг бүрт спорт цогцолбор барих зэрэг олон чухал ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ ажлын явцыг та бүхэнд танилцуулж, санал бодлыг сонсон цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа өнөөдрийн энэ арга хэмжээ онцлог болж байгаа юм.

Нийслэлийн иргэд та бүхэн энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийлж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас өөрт хэрэгтэй мэдээллийг авч үйлчлүүлэхийг хүсье” хэмээлээ.

“Нийслэлийн эрүүл мэндийн харьяа 10 байгууллага өнөөдрийн өдөрлөгт оролцож байна. Хүн амын дунд элбэгшээд байгаа халдварт болон халдварт бус өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ гэдэг талаар иргэдэд мэдээлэл өгч байна. Мөн өсвөр насныханд тулгамдсан асуудал болоод байгаа амны хөндий, шүдний эрүүл мэндийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.

Архи, тамхи, мансууруулах бодисын хор хохирол болон түүнээс татгалзах талаар иргэдэд зөвлөмж, сургалт сурталчилгаа өгч ажиллаж байна” хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар ярилаа.

www.ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Хүүхэд чинь ханиад хүрсэн бол дараах 5 зүйлийг баримтал
...
Цөсний чулууг анагаах нь
...
Төрсний дараах нурууны өвдөлт, түүний эмчилгээ
...
Өтгөн хаталтыг эмчлэхгүй байх нь шамбарам, бүдүүн гэдэсний үрэвсэл, хорт хавдарт ч хүргэх аюултай

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
ОХУ Крымийн хойгийг нэгтгэсний ойг тохиолдуулан В. Путин Крымд айлчилав
2023-03-19 11:37:00
Эквадорт газар хөдлөлтийн улмаас 12 хүн амь үрэгдлээ
2023-03-19 10:55:00
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг баривчлахаар төлөвлөж буйг эсэргүүцэн жагсахыг уриаллаа
2023-03-19 10:48:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030