• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3470

01 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Хүүхдээ үгэнд оруулах бяцхан "залиуд" 2023 / 01 / 23

Нийтлэгдсэн огноо: 2023-01-23 11:25:00

Юу хийх ёстой талаар хэлэх үед эсрэгээр нь аашилдаг нь хүний байгалиас заяасан зан чанар гэж хэлж болно. Хүүхдүүд ч мөн ялгаагүй. Хэдий тийм боловч та зөв үгнүүдийг сонгож, дуудлагандаа анхаарч чадвал, таны хүүхдэд нөлөөлөх бөгөөд тэдний сөрөг зан аашийг зөв чиглүүлэх боломж бүрдэх ач тустай.

Хүмүүсийн сониуч зан, хэрэгтэй зөвлөгөөнд татагддаг бөгөөд тийм ч учраас бид та бүхэнд хүүхдийнхээ болчимгүй аашийг хяналтандаа байлгах болон өдөр тутмын амьдралд тохиолддог олон нөхцөл байдалд тэдний шийдвэрт нөлөөлөх үгсийг хэрхэн зөв сонгох тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1.Хэрэв таны хүүхэд хоолоо идэхгүй эсвэл идэж дуусгахаас татгалзвал “Чи бол эрүүл хооллогч!” Хүүхдийг хооллох бүрд нь урамшуулж, магтаж байх хэрэгтэй. Та түүгээр хэрхэн бахархаж явдгаа хэлэх хэрэгтэй бөгөөд эрх танхи гэж дуудах хэрэггүй. Энэ нь балчир насны хүүхдэд мотиваци болж чадахгүй.

2.Хэрэв таны хүүхэд өрөөгөө цэвэрлэхийг хүсэхгүй байвал “Чи өөрийнхөө дураар цэвэрлэхийг хүсэж байна уу эсвэл би чамд туслах уу?” Уурлах нь хэвийн үзэгдэл боловч, “Яг одоо цэвэрлэ! Би чамд олон удаа хэлсэн байхаа!” гэж хэлэх нь түүнд туслах эсвэл мотивацижуулж байгаа хэлбэр биш юм. Хүүхдэд сонголт өгч, яаруулахгүй байх нь чухал.

3.Гадагшаа гарах хэрэгтэй болоход, хүүхэд чинь хувцаслахгүй удвал “Чи одоо гармаар байна уу эсвэл 10 минутын дараа юу?” Заримдаа хүүхдүүд маш ойлгомжгүй аашилдаг бөгөөд ихэнхдээ таныг яарч, тэвдсэн үед тэр ааш авираа гаргах нь бий. Гэхдээ энэ нь тэд хувцсаа өмсөхийг хүсэхгүй байгаа эсвэл сайн найзынхаа гэрийг орхиж явмаар санагдахгүй байгаатай нь холбоотой биш юм. Та тэдэнд хэдэн зуун удаа хурдлаач ээ гэж уурлаж бухимдан хэлж болно. Гэхдээ үүний оронд та өөрийгөө тайван байлгаж, найрсгаар асуух хэрэгтэй.

4.Хэрэв таны хүүхэд таныг сонсохыг хүсэхгүй байвал “Чиний энэ үйлдэл чинь өнөөдөр үнэхээр их ядарсан учраас гадагшаа гармааргүй байна гэж ойлгогдлоо.” Хүүхдийн үйлдэл юу хүсэж байгаа болон юу мэдэрч байгаа талаар олон зүйлийг хэлдэг. Магадгүй тэд уйдсан эсвэл ядарсан гэдгээ шууд илэрхийлж хэлж чадахгүй ч, уйлах, сонсохыг хүсэхгүй байх, эсвэл тоглоомоо шидэх зэргээр илэрхийлдэг. Та түүний биеийн хэлэмжийг юу гэж ойлгож, хүлээж авч байгаагаа түүнтэй харилцан ярилцаж, хэлэх нь чухал юм.

5.Таны хүүхэд дахиад нэг тоглоом авахуулахыг хүссэн ч, танд мөнгө байхгүй байвал “Энэ тоглоомыг чиний төрсөн өдрөөр авч өгөх бэлгийн жагсаалтанд нэмчихье.” Таны өхөөрдөм хүүхэд дэлгүүрээс илүү нэг тоглоом харж, авахуулахыг үнэхээр хүссэн ч, таны мөнгө харамсалтай нь хүрэхгүй. “Үгүй! Хангалттай!” гэж битгий хэлээрэй. Эс бөгөөс эдгээр үг таныг ч бас өвтгөнө шүү.

6.Хэрэв ширээн дээр идэж, уусан хоолныхоо аяга тавгийг байнга үлдээвэл “Чи аяга тавгаа угаалтуур дотор хийчихгүй юу?” Тэд идчихээд, гүйгээд явчихна. Та бүх бохирдлыг цэвэрлэнэ. “Ингэхээ боль”, “Чи хэзээ ч”, эсвэл “Аяга тавгаа үлдээхээ боль” зэрэг үгэнд анхаарал хандуулахаа боль. Илүү найрсгаар хэлсэн нь хамаагүй дээр байх болно.

7.Хүүхэд эцэстээ таны хүсэж буй зүйлийг хийвэл “Үгэнд орсонд баярлалаа. Чи үнэхээр мундаг байлаа.” Хүүхэд үгэнд орохгүй үед бид маш их уурладаг. Гэхдээ хэрэв таны хүүхэд эцэст нь үгэнд чинь орвол, юу ч хэлэлгүй орхих хэрэггүй. Харин сайн магт. Энэ нь тэдэнд ирээдүйд эцэг эхийнхээ үгийг сонсдог болоход нь мотиваци болж өгнө.

8.Хэрэв та хүүхдээ ямар нэгэн зүйл хийхийг нь болиулыг хүсвэл “Чи надад энэ номыг уншихад, хүрч ирээд туслахгүй биз? (эсвэл ямар нэгэн зүйл хийхэд)” Та хүүхдээ тоглож байгааг харна, дахиад харахад ч тэр бас тоглож л байна. Та чухал ажил хийж байх үед тэр танд саад болоод байвал, эсвэл тэр аюултай орчинг үл хайхран тоглосоор байгаа бол, түүнд бүү шаардлага тавь. Оронд нь хүүхдийн анхаарлыг өөр зүйлд төвлөрүүл.

to influence on children-н зурган илэрц

9.Хүүхдэдээ өөрийгөө хүндэтгэх үзлийг төлөвшүүлэхийг хүсэж байвал “Чи үүнийг ганцаараа хийж чадлаа шүү дээ!” Хүүхдийнхээ өөрийгөө хүндэтгэх үзлийг нэмэгдүүлэхийн тулд, сайн зан чанарыг нь магтаж, биеэ даах чадварт бага багаар сургаарай. Түүнийг ямар нэгэн зүйл амжилттай хийхэд нь эерэг байдлаар хариу үйлдэл үзүүлэх нь чухал бөгөөд энэ нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлнө.

10.Хэрэв таны хүүхэд үгэнд чинь орохгүй байвал, хайрыг мэдрүүл “Юу ч болсон бай би чамд маш их хайртай, чамайг миний үгэнд орохгүй байсан ч гэсэн хайртай хэвээрээ л байна…”

“Тэврэхгүй бас үнсэхгүй” байх нь хүүхдийн сөрөг аашийг засахад тус болохгүй. Тиймээс тэднийг сайхан байлгахын тулд урам өгч, хайртайгаа хэлж, үгэнд чинь ортол дэмжлэг үзүүлээрэй. Суугаад, хүүхэдтэйгээ адилхан өндөртэй болмогцоо, түүнд хайртай гэдгээ хэлээрэй.

Д.Золзаяа

 

холбоотой мэдээ

...
Миний найз - Миний аав
...
Бурхан багшийн "Эхийн ачийг хариулсан" дүйчэн өдөр
...
Хятадын Засгийн газрын тэтгэлэг зарлагджээ
...
Үгээрээ хүүхдийг хүчирхийлэхүй...

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Совин билгийн сонор буюу арван гуравдугаар зууныг хүлээхүй...
2023-01-28 16:13:00
Ж.Чойнхор: Монгол Улсын тусгаар тогтнолыг гаднаас түшиж буй тулгын гурван чулууны нэг нь АНУ
2023-01-28 16:09:00
Сахарыг хэтрүүлж хэрэглээд л байвал хурдан задраах өөх болоод л нөөцлөгдөөд байна
2023-01-28 16:03:00
Дорнын говиос мэндэлсэн домог түүхтэй сэтгүүлч
2023-01-28 15:51:00
Хөл хүнд эмэгтэй таван сургаалийг хатуу чанд даган мөрддөг байв
2023-01-28 15:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030