Олимп, дэлхийн аварга, Туркийн нэрт бөх Яшар Догугийн нэрэмжит олон улсын “А” зэрэглэлийн уламжлалт тэмцээн гуравдугаар сарын 10-12-нд Стамбул хотын Ахмет Комерт ордонд боллоо.
45 дахь удаагийн тэмцээнд Турк, ОХУ, Ирак, Грек, Румын, Азербайжан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан, Норвеги, Болгар, Польш, Армен, Македон гэсэн 15 орны 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд өрсөлдөв.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-д шуугиан тарьж аваргалсан Дагестаны Заур Угуев эхний даваанд залуучуудын дэлхийн болон Европын аварга, эзэн орны Сулейман Атлид 5:7-гоор ялагдсан юм. Гол өрсөлдөгчөө эхний даваанд гол гаргасан Туркийн жиндээ торолгүй түрүүлжээ. Харин Оросын шинэ од Угуев хүрэл медаль хүртжээ. Хоёр жилийн дараа дэвжээндээ эргэн ирсэн Лас-Вегасын дэлхийн аварга Магомедрасул Газимагомедов, 2014 оны Ташкентийн дэлхийн аварга Хетаг Цаболов, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, эзэн орны Селим Яшар нар жиндээ түрүүлж чадаагүй мөнгөн медаль хүртэв.
Түүнчлэн “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Георгий Кетоев (Армен), “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Сонер Демирташ (Турк), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Якуп Гор (Турк), ДАШТ-ий мөнгөн медальт Расуль Жукаев (ОХУ), Ихтиер Новрузов (Узбекистан), ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Рашид Курбанов (Узбекистан), Европын наадмын аварга Магомедмурад Гажиев (Польш) зэрэг олон шилдэг бөхчүүд хоосон нутаг буцжээ.
Тэмцээний дүн:
Эрэгтэйчүүдийн 57 кг: 1. Сулейман Атли (Турк) 2. Махир Амирасланов (Азербайжан) 3. Сезгин Писмисоглу (Турк), Заур Угуев (ОХУ)
61 кг: 1. Галиб Алиев (Азербайжан) 2. Абди Зурначи (Турк) 3. Егор Пономарев (ОХУ), Володя Франгулян (Армен)
65 кг: 1. Мустафа Кайа (Турк) 2. Нарек Сирунян (Армен) 3. Шафа Аксой, Салахетдин Килисалаян (хоёул Турк)
70 кг: 1. Магомедхабиб Кадимагомедов 2. Ильдус Гиниятулин 3. Магомедрасул Газимагомедов (бүгд ОХУ), Зафер Дама (Турк)
74 кг: 1. Муслим Евлоев (Киргизстан) 2. Хетик Цаболов 3. Артем Умаров, Халил Аминов (бүгд ОХУ)
86 кг: 1. Даурен Куруглиев (ОХУ) 2. Селим Яшар 3. Ахмет Билижи, Фатих Эрдин (бүгд Турк)
97 кг: 1. Асланбек Алборов (Азербайжан) 2. Риза Йылдырым 3. Шамиль Эрдоган, Фатих Яшарли (бүгд Турк)
125 кг: 1. Алан Хугаев (ОХУ) 2. Бекир Оружел 3. Сакир Бокурт (хоёул Турк), Роберт Баран (Польш)
Эмэгтэйчүүдийн 48 кг: 1. Милана Дадашева (ОХУ) 2. Ирина Бориссова (Казахстан) 3. Эйин Демерхан (Турк), Алина Морева (ОХУ)
53 кг: 1. Мария Преволораки (Грек) 2. Наталья Малышева 3. Ксения Несговорова (хоёул ОХУ), Жулдыз Эшимова (Казахстан)
55 кг: 1. Бедиха Ган (Турк) 2. Марина Менкенова 3. Александра Андреева (хоёул ОХУ), Марина Седнева (Турк)
58 кг: 1. Бейхан Дерья (Турк) 2. Кристина Евлоева 3. Юлия Алборова (хоёул ОХУ), Айсе Ватансевер (Турк)
60 кг: 1. Мими Христова (Болгар) 2. Айяулым Касымова 3. Алтнай Сатылган (хоёул Казахстан), Любовь Овчарова (ОХУ)
63 кг: 1. Хафизе Шахин (Турк) 2. Кунангараева (Казахстан) 3. Синем Топчу (Турк), Тайбе Юсейн (Болгар)
69 кг: 1. Бусе Тосун (Турк) 2. Жамила Бергенова (Казахстан) 3. Александра Ангелу (Румын)
75 кг: 1. Адар Ясемин (Турк) 2. Гульмарал Эркебаева (Казахстан) 3. Дарья Шистерова (ОХУ), Сигнес Торе (Норвеги)
www.ikhmongol.mn