Английн премер лигийн 25-р тойргийн хүрээнд лигийн тэргүүлэгч Челси клуб Бөрнлигийн талбайд зочилж, тоглолт 1:1-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн байна. Гэхдээ Лондоны баг хүснэгтийн 2-т бичигдэж байгаа Тоттенхэм клубээс 10 оноо илүү премер лигийг тэргүүлж байна.
Өчигдөр буюу /2017.02.12/ ням гарагийн орой Төрф Мүүр цэнгэлдэхэд болсон тоглолтын 7 дахь минутанд Испани тоглогч Пэдро гоолдож зочин баг Челси тооны харьцааг нээсэн. Гэхдээ 24 дэх минутанд Бөрнлигөөс Робэрт Брэди 25 орчим метрийн зайнаас, чөлөөт цохилтоос гоолдож тооны харьцааг тэнцүүллээ. Үлдсэн хугацаанд гоол орсонгүй. Тоглолт тэнцээгээр өндөрлөж багууд оноо хуваажээ.
Челсигийн менежер Антонио Контэ "Бид бүхэн авсан оноондоо сэтгэл хангалуун бус байна. Яагаад гэвэл бид тоглолтыг маш сайн эхлүүлсэн. Түрүүлж гоол оруулсан. Гэхдээ өрсөлдөгч баг маань чөлөөт цохилтоос гоолдож тооны харьцааг тэнцүүллээ. Хоёр дахь хагаст бид зөвхөн хожлын төлөө тоглосон ч энэ бүхэн биелэлээ олсонгүй. Харамсалтай байна.
Бид 13 тоглолт дараалан хожсон. Гэхдээ хэн нэгэн лигийн аварга баг тодорсон гэж бодож байвал би хариулъя. Энэ улирал түрүүлэх магадлалтай 6 баг байна. Улирлын төгсгөлд юу ч болж магадгүй" гэлээ.
Премер лигийн 25-р тойргийн 9 тоглолт болсноос лигийг Челси 50 оноотой тэргүүлж байгаа бол энэ тойрогт Ливерпүүлд 2:0-ийн харьцаатай хожигдсон Тотэнхэм тэднээс 10 оноо дутуу удаалж байна.
Арсеналын хувьд мөн 50 оноотой 3-р байранд бичигдэж байна. Челси клуб 2, 3-р сард Премер лигт топ багуудтай тоглохгүй. Тэд 4 дугаар сарын 6-нд Манчестэр сити багтай тоглох хуваарьтай байгаа юм.
Сэтгүүлч Э.Ерөөлт