Германы хөлбөмбөгийн цомын тэмцээний шөвгийн 16 багийн тоглолтууд эхэллээ. Байерн Мюнхэн баг энэ шатанд Вольфсбург багтай учраа таарсан. Хоёр багийн тоглолт Улаанбаатарын цагаар урьд шөнө боллоо.
Байерний дасгалжуулагч Карло Анчелотти эрсдэл гаргахыг хүссэнгүй. Тэрээр багийн үндсэн бүрэлдэхүүнтэй талбайд гарлаа. Тэгвэл тоглолтын цорын ганц гоолыг 17 дахь минутанд Дуглас Коста оруулсан байна.
Бразил залуугийн торгуулийн талбайн гаднаас хийсэн алсын цохилт, Луйз Густавогоос хачир авч хаалганд оржээ. Вольфсбургийн хаалгач Кун Кастийлс бөмбөгийг барьж чадаагүй юм.
Хоёр дахь хагаст ч Байерн үргэлжлүүлэн довтолсоор байсан. Гэхдээ Кастийлс хаалгандаа бөмбөг алдаагүй ч багийнхан нь гоол оруулж чадсангүй.
Байерн өрсөлдөгчөө 1:0-ийн харьцаатай хожиж шөвгийн наймд шалгарсан юм. Бундэслигийн аваргууд Германы цомын тэмцээнд 19 дэх удаагаа түрүүлэхийг зорьж байгаа. Тэд өнгөрсөн улирал цомын тэмцээний шигшээ тоглолтонд Боруссиа Дормтундыг хожиж 18 дахь удаагаа түрүүлсэн билээ.
Дортмундын хувьд өнөөдөр Хэрта Бэрлин багтай тоглох юм. Харин шөвгийн найман багийн сугалаа маргааш болно.
Сэтгүүлч Э.Ерөөлт