Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан гурван хүнд Монгол Улсын гавьяат тамирчин цол олголоо.
Тодруулбал, “Рио-2016” олимпийн наадмын боксын 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн, Азийн АШТ, Азийн наадмын аварга, ОУХМ Д.Отгондалай, “Рио-2016” паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээ, “Рио-2016” паралимпийн жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү цол, тэмдгээ гардаж авлаа.
Д.Отгондалай, Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар ГАВЬЯАТ ТАМИРЧИН боллоо
Сонирхуулахад тэд хэдхэн хоногийн өмнө Монголын спортын шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно” ёслолын шилдэг тамирчнаар шалгарсан билээ.
www.ikhmongol.mn