• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

09 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Эмэгтэйчүүдийн футзалын УАШТ эхэллээ 2016 / 12 / 15

Нийтлэгдсэн огноо: 2016-12-15 12:07:00

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2016.12.14/ эхэллээ.

Тэмцээнд “Арвис”, “Монголын тэмүүлэл”, “ХАД”, “Хоромхон”, Хан-Уул дүүрэг, “Дэрэн”, “Соёмбын барсууд”, “Эрчим” гэсэн шилдэг найман баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.

“А” хэсгийн “Хоромхон”, “Монголын тэмүүлэл” клубуудын тоглолт өчигдөр болж, Ц.Ганболд дасгалжуулагчтай “Монголын тэмүүлэл”-ийн охид 9:2-оор хожив. Энэ хэсгийн нөгөө нэг тоглолт болох “ХАД”, “Хан-Уул дүүрэг” багуудын тоглолтыг “ХАД” клуб Ө.Ганцэцэгийн 17 дахь минутад оруулсан гоолоор тэргүүлж эхлүүлсэн. Гэвч “ХАД” клубын Э.Гантунгалаг 19 дэх минутад өөрийн хаалганд гоол оруулж, тоог тэнцүүлж, улмаар үндсэн цаг дуусахаас ганцхан минутын өмнө 14 хүртэлхи охидын шигшээ багийн тоглогч О.Сарангарав гоол оруулж, Хан-Уул дүүргийн баг гурван оноо халаасаллаа.

Харин “В” хэсгийн эхний тоглолтод “Эрчим”, “Соёмбын барсууд” клубыг 7:0-ээр илүүрхэж, хожил авав. Энэ хэсгийн нөгөө нэг тоглолт “Дэрэн”, “Арвис” гэсэн хүчирхэг багуудын хооронд өрнөсөн. Тус хоёр баг хамгийн сүүлд талбайн улиралд “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн сүүлчийн тойрогт аваргын төлөө тоглоход “Арвис” 1:0 харьцаагаар хожиж байсан юм.

Өчигдрийн тоглолтын эхэн хэсэгт “Дэрэн” клуб Ө.Ундрах, Б.Энхтуул нарынхаа гоолоор тэргүүлж байв. Хэдийгээр “Арвис” клубын М.Ичинхорлоо хоёрдугаар үеийн 24 дэх минутад тоог 2:1 болгон ойртуулсан ч “Дэрэн”-гийн ахлагч Б.Энхтуул түүний гоолоос гурван минутын дараа тооны харьцааг 3-1 болгосон. Гэхдээ “Арвис” клубын М.Ичинхорлоо өөрийн хоёр дахь гоолыг 28 дахь минутад оруулсан бол 14 хүртэлх насны охидын шигшээ багийн тоглогч Ө.Бадамхатан 30 дахь минутад тоог 3:3 болгон тэнцүүлснээр хоёр баг оноо хуваалаа.

 

холбоотой мэдээ

...
Деннис Родман Бриттни Грайнерын асуудлаар ОХУ-д айлчилна
...
Таэквондогийн УАШТ эхэллээ
...
Хүчит 256 бөхийн барилдаантай
...
Снайдер, Кокс нар NCAA-гийн аварга болжээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Эрүүл биеийн соёл
2023-09-28 12:25:00
Эгч дүү хоёр - Алёнушка, Иванушка (Орос ардын үлгэр)
2023-09-27 17:15:00
Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно
2023-09-27 14:32:00
X зууны монголчууд Ю.Цэдэнбалын хувь хүний шинжийн тухай дурссан нь
2023-09-27 14:25:00
Францын шүүх Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мохамед бин Хамманыг баривчлах тушаал гаргалаа
2023-09-27 14:20:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030