Монголын спортын сэтгүүлчдийн холбоо 2016 оны спортын шилдэгт нэр дэвшигчдийг нэрлэлээ. Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол арванхоёрдугаар сарын 23-нд болно. Спортын шилдгүүдийг тодруулах эл ёслолын шилдэг тамирчин тодруулах санал асуулгыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулж, тус холбооны гишүүн спортын сэтгүүлчид тодруулдаг.
2016 онд үзүүлсэн амжилтыг нь харгалзан дараах тамирчин, дасгалжуулагчдыг оны шилдэгт нэр дэвшүүллээ. Эдгээр нэр дэвшигчдээс
Оны шилдэг 3 эмэгтэй тамирчин
Оны шилдэг 3 эрэгтэй тамирчин
Оны шилдэг залуу тамирчин
Оны шилдэг спорт тоглоомын баг
Оны шилдэг 3 дасгалжуулагч санал асуулгын үр дүнд тодорч, “Бөртэ чоно” ёслолын үеэр шилдгийн шилдгүүдийг зарлана.
Спортын сэтгүүлчдийн оролцох санал хураалтын шугам арванхоёрдугаар сарын 16-ны 00:00 цагт нээгдэж, арванхоёрдугаар 22-ны 23:59 цаг хүртэл үргэлжилнэ.