• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

03 сарын 25
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Дональд Трампыг “Оны хүн”-ээр тодруулав 2016 / 12 / 08

Нийтлэгдсэн огноо: 2016-12-08 11:51:00

Америкийн Time сэтгүүл уламжлал ёсоороо дэлхий хамгийн нөлөө бүхий хүмүүсийн чансааг эрэмблэж үзэв. Энэ удаа харин тус сэтгүүлийн “Оны хүн”-ээр АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод буй тэрбумтан бизнесмэн Доналд Трамп тодорч магадгүй байгаа аж.

Тус сэтгүүл ээлжит дугаарынхаа хавтсан дээр арьсан буйданд хагас эргэн харж суугаа тэрбумтаны зургийг тавихаар төлөвлөөд байгаа бөгөөд харин дээр нь "Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч" гэсэн гарчиг тавих гэнэ. Харин түүний үйл хэргийг эерэг болон сөрөг аль нэг талаас нь тодруулах редакцийн нийтлэлийн чиг шугам хараахан тодорхойгүй байгаа аж.

Трампаас гадна сэтгүүлийн "Оны хүн"-д тодрох өөр нэр дэвшигчдийн дотор Владимир Путин, Хиллари Клинтон, Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг, дуучин Бейонсе Ноулс, Энэтхэгийнг ерөнхий сайд Нарендра Моди, Британийн улс төрч Найжел Фараж, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, гимнастикч Симона Байлз, Хүний ДНХ-ийг зохицуулах технологи болох CRISPR-г зохион бүтээсэн эрдэмтэд, ус хангамжийн сан хордсон болохыг даруй олж мэдсэн Америкийн Флинт иргэд багтсан байна.

Тус сэтгүүлийн уншигчдын дунд явуулсан санал асуулгаар өмнө нь Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модиг оны хүнээр сонгоод байсан бөгөөд  түүний араас АНУ-ын еөрнхийлөгч Барак Обама болон дараагийн ерөнхийлөгч Доналд Трамп, WikiLeaks  цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж нар тус бүр 7% санал авч удаалсан байна. 

Сэтгүүлийн уншигчдын саналаар тэрчлэн Барак Обамагийн эхнэр Мишел (5%), тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон (4%), Владимир Путин (6%), Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг (2%) оноо авчээ.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өмнө нь 2014 онд мөн Time сэтгүүлийн оны хүнээр шалгарч байсан бол 2015 онд тус сэтгүүлийн редакци ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийг оны хүнээр сонгож байсан билээ. 

 

холбоотой мэдээ

...
Сонгуулийн үр дүн Канадын цагаачлалын цахим хуудсыг гацаахад хүргэв
...
Нарендра Моди: Энэтхэг улс ирэх 25 жилд хөгжингүй орон болно
...
АНУ: Вакциндаа хамрагдсан иргэд амны хаалт зүүхгүй, хоорондын зай барилгүй уулзаж болно
...
АНУ Альцгеймерын эмчилгээнд хэрэглэх шинэ эм бүртгэж авчээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
ОХУ Крымийн хойгийг нэгтгэсний ойг тохиолдуулан В. Путин Крымд айлчилав
2023-03-19 11:37:00
Эквадорт газар хөдлөлтийн улмаас 12 хүн амь үрэгдлээ
2023-03-19 10:55:00
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг баривчлахаар төлөвлөж буйг эсэргүүцэн жагсахыг уриаллаа
2023-03-19 10:48:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030