• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3470

01 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Япон ардын 37 мэргэн үг: Уйтгар гунигаа урагдсан даашинз мэт гэртээ үлдээ 2023 / 01 / 23

Нийтлэгдсэн огноо: 2023-01-23 18:35:00

1. Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг.

2. Эмэгтэй хүн нэг шулуудсан л бол хадан хавцлыг ч зүсээд гарна.

3. Явж буй хүнийг бүү зогсоо, ирж буй хүнийг битгий буцаа.

4. Удаан гэхдээ зогсолтгүй урагшлахыг хурдан гэнэ. 

5. Муу хүний нөхөр байснаас сайн хүний дайсан байсан нь дээр.

6. Энгийн хүмүүсгүйгээр аугаа хүмүүс яаж төрөх билээ. 

7. Өгсөхийг хүсч буй хүн л шат барьж чадна. 

8. Эхнэр нөхөр гэдэг бие биендээ гар, нүд байхыг хэлнэ. Учир нь гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчдаг. 

9. Уйтгар гунигаа урагдсан даашинз мэт гэртээ үлдээ.

10. Гол горхи ширгээгүйн учир их далай оршдог. 

11. Ойрын аянаас холын аян эхэлдэг. 

12. Бодоод шийд, шийдсэн бол бүү бод. 

13. Өрсөлдөгчөөсөө хагас цагаар илүү тэвчсэн нь ялагч болдог.

14. Тэнэгээс илүү аюултай дайсан гэж үгүй

15. Орондоо хэвтэж байгаа хүн бүдэрдэггүй.

16. Хэн нэгэнд эргэлзэж буй бол 7 удаа шалга. 

17. Инээд хөөртэй айлд аз жаргал ирдэг.

18. Инээмсэглэсэн царай руу сум харвадаггүй.

19. Хүйтэн цай, хүйтэн будааг тэвчиж болно, хүйтэн харц, хүйтэн үгсийг тэвчих хэцүү.

20. Шийдэж болох асуудалд санаа зовох хэрэггүйн адил шийдэж үл болох асуудалд санаа чилээхийн хэрэг юун. 

21. Будаан түрүү боловсрох тусмаа толгойгоо бөхийдөг, хүн баяжих тусмаа толгойгоо гэдийдэг.

22. Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй.

23. Нэг нохой дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг.

24. Амьдралдаа ганц удаа хэрэглэхийн тулд сэлмийг насан туршдаа зүүж явдаг.  

25. Дэндүү сайхан цэцэгнээс сайн үр жимс гардаггүй. 

26. Хайрлаад харахад хар мэнгэ ч хацрын хонхорхой мэт үзэсгэлэнтэй.

27. Халуун бүлээн үгс гэдэг хахир хатуу өвлийн гурван сард ч дулаацуулах шидтэй.

28. Мөчрийг зурахын тулд салхины сэвшээг мэдэр.

29. Чадах бүхнээ хий, үлдсэнийг нь хувь заяандаа даатга. 

30. Навч хөвж, чулуу живэх цаг ирдэг.

31. Асуух нь нэг хормын ичгүүр, мэдэхгүй байх нь нэг насны ичгүүр. 

32. Сайн дархны гараас л сайн бүтээл төрдөг. 

33. Хожим нь тэгш зогсохын тулд эхлээд бөхийж сур.

34. Гол гүнзгий тусмаа чимээгүй урсдаг. 

35. Өөрийн хүслээр замд гарсан бол мянган бээрийг нэг бээрийн дайтай туулна. 

36. Хүний хүн найр наадамд, өөрийн хүн гашуудал зовлон тохиолдоход ирдэг. 

37. Талархсан сэтгэлийг гомдол шиг удаан тээж явах хэрэгтэй.

Эх сурвалж: http://fishki.net/1874760-japonskaja-mudrost-37-kljuchevyh-fraz.html

Орчуулсан:

 

холбоотой мэдээ

...
Хазгар хүүхэн хадамсаг
...
Б.Золбаяр - Усанд явахад /Өгүүллэг/
...
Ирж буй жилд бүх 12 жилтнүүд аз, амжилтаар дүүрэн байна
...
Үнэлж чадаагүй аз жаргал

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 5
  • Баярлалаа • 2016-12-01 09:54 203.169.51.210
    Мундаг орчуулжээ. Баяр хүргэе! Маш их баярлалаа.
  • 1 0
  • •
  • Хариулах
    • mmmm • 2016-11-20 10:12 202.9.42.224
      jaxk
    • 2 0
    • •
    • Хариулах
      • yona • 2016-11-19 17:54 94.111.189.34
        bayarlalaa
      • 1 0
      • •
      • Хариулах
        • Zochin • 2016-11-15 22:10 88.179.25.227
          Taalaglaa
        • 1 0
        • •
        • Хариулах
          • Б • 2016-11-09 10:48 103.229.122.10
            Сайхан, сайхан.
          • 1 0
          • •
          • Хариулах
            • ШИНЭ
            • ИХ УНШСАН
            Совин билгийн сонор буюу арван гуравдугаар зууныг хүлээхүй...
            2023-01-28 16:13:00
            Ж.Чойнхор: Монгол Улсын тусгаар тогтнолыг гаднаас түшиж буй тулгын гурван чулууны нэг нь АНУ
            2023-01-28 16:09:00
            Сахарыг хэтрүүлж хэрэглээд л байвал хурдан задраах өөх болоод л нөөцлөгдөөд байна
            2023-01-28 16:03:00
            Дорнын говиос мэндэлсэн домог түүхтэй сэтгүүлч
            2023-01-28 15:51:00
            Хөл хүнд эмэгтэй таван сургаалийг хатуу чанд даган мөрддөг байв
            2023-01-28 15:40:00
            Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
            Амны бэлэгтэй бай
            Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
            Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
            Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
            Ikhmongol.mn
            Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030