• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

03 сарын 25
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Хомхоо халдвартай ба мэдрэлийн системийг гэмтээгч олон өвчлөлүүдийн эхлэл, суурь шалтгаан болох боломжтой 2021 / 05 / 22

Нийтлэгдсэн огноо: 2021-05-22 13:50:00

Хүн бүр хомхоо өвчнийг мэднэ. Уруул аман дээр загатнасан эвгүй мэдрэмж төрүүлсэн усархаг цэврүү үүсдэг гэдгийг. Энэ нь нэг их удалгүй өөрөө эдгэрч арилдаг. Иймээс үүнд нэг их анхаарал хандуулаггүй тэгэсгээд мартдаг. Харин бидний мэддэггүй хэдэн зүйлсийг хэлэх хэрэгтэй санагдлаа.

Herpes simplex virus хэмээгдэх вирус нь үүсгэгч нь юм. Нийт хүн амын 80 орчим хувь нь энэхүү вирусээр халдварлагдсан байдаг боловч тэдний тал нь л хомхоо өвчнөөр өвчилдөг байна. Бидний гол анхаарах зүйл бол хомхоо нь халдвартай юм. Энэ вирус нь мэдрэлийн эсэнд байрлаж тааламжтай нөхцлийг хүлээн унтаа байдалд байдаг. Боломж бүрдмэгц идэвхиждэг. Тэр үедээ халдварлах боломж маш өндөр болдог байна. Хэрэв та хомхоо гарсан үед гараараа түүнийгээ оролдоод гараа угаалгүйгээр нүдээ нухах юм бол уг вирус нүдэнд орж халдварлуулах, цаашлаад харалган болгох ч аюултай байдаг байна.

Бас хомхоо гарсан үедээ хэн нэгнийг, ялангуяа нялх балчир хүүхдийг үнсэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь хомхоо халдвартай ба мэдрэлийн системийг гэмтээгч олон янзын өвчлөлүүдийн эхлэл, суурь шалтгаан болох боломжтой байдаг байна. Та нэг л халдвар авсан бол насан туршдаа уг вирусыг тээгч болдог. Тиймээс үр нялхасдаа түүнийгээ өвлүүлэн үлдээхээс зайлсхийхийг хичээгээрэй.

Эмчилгээ нь вирусын эсрэг эмийн эмчилгээ хийх ёстой. Гэрийн нөхцөлд сармис зэрэг байгалийн антибиотик хэрэглэх нь зүйтэй. Витамин Д, С зэргийг тогтмол тохиромжит тунгаар хэрэглэх нь дархлааг сайжруулдаг. Хомхоо гарсан хүн гараа сайн ариутгаж, халбага аяга зэргийг тусдаа хэрэглэн ариутгах хэрэгтэй. Ерөнхийдөө хүн бүр биеийн эсэргүүцлээ сайжруулах талаар санаа тавьж байх нь хамгийн зөв, үр дүнтэй арга юм.

Нэмж хэлэхэд насанд хүрэгчид хэн нэгний нялх балчир хүүхдийг үнсэж үлгэж өхөөрдөхгүй байх хэрэгтэй. Бид өөрсдөө өвчилдөггүй боловч ямар ч нян тээж яваагаа мэдэхгүй. Тэгээд тухайн хүүхдийн эцэг эх нь дотны хүмүүс бол чамайг хүүхдийг нь үнсэхэд татгалзаж чаддаггүй. Үнсээгүй гээд хайргүй гэсэн үг биш. Харин ч илүү хайрлаж байгаа чинь элдэв нянгаар халдварлуулахаас хамгаалж байгаагаар илэрч байгаа шүү.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

холбоотой мэдээ

...
Эрүүл мэндийн даатгалаар эдлэх эрхүүд
...
Нүдний зовхи яагаад татдаг вэ
...
Цөс, нарийн бүдүүн гэдэс, ходоодоо гэрийн нөхцөлд нэг дор угаах хялбар арга
...
Шанцай заавал хэрэглэж байх 7 шалтгаан

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм
2023-03-22 10:15:00
ОХУ Крымийн хойгийг нэгтгэсний ойг тохиолдуулан В. Путин Крымд айлчилав
2023-03-19 11:37:00
Эквадорт газар хөдлөлтийн улмаас 12 хүн амь үрэгдлээ
2023-03-19 10:55:00
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг баривчлахаар төлөвлөж буйг эсэргүүцэн жагсахыг уриаллаа
2023-03-19 10:48:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030