Монгол бөхийн өргөөнд энэ сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.
- Энэ сарын 5-ны 14 цагаас Увс нуур дэвжээний намрын нээлтэд зориулсан Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит, улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болно.
- Энэ сарын 12-ны 14 цагаас Хантайшир дэвжээ үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болно.
- Энэ сарын 20-ны 14 цагаас Дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болох ажээ.
www.ikhmongol.mn