• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

09 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Байнгын оршин суух хүсэлтэй цагаачдыг АНУ-д нэвтрэхийг хориглолоо 2020 / 04 / 22

Нийтлэгдсэн огноо: 2020-04-22 17:05:00

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусын цар тахалтай холбоотойгоор АНУ-д гадаадын иргэдийг нэвтрэхийг хориглох тухай тусгай захирамж гаргахаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл Ерөнхийлөгч Доналд Трампын цагаачлалын тухай тусгай захирамжийн дагуу АНУ-д байнгын оршин суух хүсэлт гаргасан цагаачдыг АНУ-д нэвтрэхийг хориглох бөгөөд уг захирамж 60 хоногийн хугацаанд үйлчлэх аж. Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Д. Трамп цагаачлалын тухай тусгай захирамж нь коронавирусын цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хямралын үед америкчуудын ажлын байрыг хадгалах зорилготой гэдгийг онцолжээ. Түүнчлэн энэхүү захирамж нь АНУ-д түр хугацаагаар ажиллах зөвшөөрөл бүхий визтэй иргэдэд хамаарахгүй аж.

Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч тухайн захирамжийн үйлчлэх хугацааг уртасгаж болзошгүй хэмээн мэдэгджээ. Коронавирусын цар тахлын улмаас АНУ-д 22 сая гаруй иргэн ажилгүй болсон ба Ерөнхийлөгч Доналд Трампын онцолсноор тэдгээр иргэдийг эргээд ажилтай болгох нь АНУ-ын засгийн газрын "нэн тэргүүний үүрэг" аж. Тэрээр, "Коронавирусын цар тахлын улмаас ажилгүй болсон америкчуудыг гадаадаас ирэх ажиллах хүчээр солих нь буруу бөгөөд шударга бус юм. Бид иргэдийнхээ ажлын байрыг хамгаалахыг хүсч байна." хэмээн мэдэгджээ. Байнгын оршин суух виз буюу ногоон карт нь цагаачдад АНУ-д байнга оршин суух, АНУ-ын иргэн болох хүсэлт гаргах боломж олгодог бөгөөд жилд 1 сая орчим иргэн АНУ-д байнга оршин суух хүсэлт гаргадаг байна.

Trump says immigration order will apply only to green cards and ...

2018 онд АНУ-ын Сенатаас гаргасан судалгаагаар ногоон карт авахыг хүссэн цагаачдын 70 орчим хувийнх нь гэр бүл, ойр дотныхон нь АНУ-д амьдардаг болохыг тогтоожээ. Харин хөдөлмөр эрхлэлтэд суурилсан ногоон карт авах хүсэлт гаргасан иргэдийн 80 хувь нь тус улсад түр оршин суух визтэй иргэд байдаг аж. АНУ коронавирусын халдвар авсан иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж байгаа ба тус улсад уг вирусын халдварын улмаас 45 мянган хүн нас бараад байгаа билээ.

Америкийн Ардчилсан намын гишүүд болон зарим шүүмжлэгчид Ерөнхийлөгч Доналд Трамп цагаачлалын тухай тусгай захирамж гаргаснаараа коронавирусын цар тахлын үеэр зөв зохистой арга хэмжээ авч чадаагүй явдлаа нууж, олон нийтийн анхаарлыг сарниулахыг оролдож байна хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

ikhmongol.mn 

 

холбоотой мэдээ

...
Хятад ДАШТ-ийг дамжуулахдаа үзэгчдийг харуулсан хэсгүүдийг хасаж байна
...
Э.Макрон, Марин Ле Пэн нар Ерөнхийлөгчийн сонгуулийн 2-р шатанд өрсөлдөнө
...
Си Жиньпин цар тахалтай тэмцэх бодлогоо өөрчлөхгүй гэв
...
КОВИД-19: Хонгконгт оршуулгын газрууд ачааллаа дийлэхгүй байна

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Эрүүл биеийн соёл
2023-09-28 12:25:00
Эгч дүү хоёр - Алёнушка, Иванушка (Орос ардын үлгэр)
2023-09-27 17:15:00
Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно
2023-09-27 14:32:00
X зууны монголчууд Ю.Цэдэнбалын хувь хүний шинжийн тухай дурссан нь
2023-09-27 14:25:00
Францын шүүх Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мохамед бин Хамманыг баривчлах тушаал гаргалаа
2023-09-27 14:20:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030