Олон улсын хэмжээний мастер Болормаагийн Ууганхүү Бразилын Рио-де-Жанейро хотноо болж буй зуны паралимпийн XV наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60кг-ийн жинд Азербайжаны бөхтэй учраа таарч, дөрвөн секундэнд ялалт байгуулж, хүрэл медаль хүртсэн билээ.
Ингэснээр паралимпийн хоёр дахь, Дорноговь аймгийн анхны медалыг авчирсан түүхэн амжилтын эзэн болсон юм. Түүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Тамгын газар, аймгийн ИТХ болон нийт ард иргэд баяр хүргэж хүндэтгэл үзүүлэх юм байна. Уг арга хэмжээ ирэх сарын 02-ны өдрийн 19:00 цагт аймгийн төв талбайд болох аж.