• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

09 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Яншуйн хандаар хаванг хурдан буулгаж болно 2020 / 03 / 09

Нийтлэгдсэн огноо: 2020-03-09 18:10:00

Ямар шалтгааны улмаас хаван үүсдэг, мөн хаванг хэрхэн буулгах тухай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.

Хаван юунаас үүсдэг вэ?

Хаван нь биед их хэмжээний шингэн хуримтлагдсанаас үүсдэг. Гэвч энэ нь усыг хэтрүүлж ууснаас шалтгаалдаггүй. Харин бие дэх шингэний тэнцвэр алдагдсанаас үүсдэг байна. Ачаалалтай өдрийн дараа бага зэрэг хаван үүсэх нь хэвийн үзэгдэл ч гэсэн үргэлж хавагнах нь эрүүл мэндийн ноцтой шалтгаанаас үүдэлтэй байж магадгүй юм. Тиймээс, энэ тохиолдолд эмчийн зөвлөгөө авах шаардлагатай гэдгийг анхаараарай.

Хаванг буулгах арга:

1.Дасгал хөдөлгөөн. Хамгийн энгийн арга хэмжээ бол хавагнасан хөл, эсвэл гараа өндөрлөж, хэвтэх юм. Хавагнахыг зогсоохын тулд та амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Алхаж, гүйж, иогоор хичээллэн, усанд сэлэх гэх мэтээр зүрхэндээ бага зэргийн ачаалал өгч байх нь зүйтэй.

2.Зөв хооллох

Жишээ нь:

  • Натрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй. (Үүнд, нөөшилсөн, лаазалсан, утсан, давсалсан гэх мэт хагас боловсруулсан бүтээгдэхүүн.)
  • Амттаны хэрэглээгээ хязгаарлаарай. Амттан их идсэнээр цусан дахь инсулины хэмжээ нэмэгдэж, биед натри ихээр хуримтлагдах шалтгаан болдог. Тиймээс л чихрийн шижин өвчний үед хавагнах шинж тэмдэг илэрдэг.

Нандин чавга, бууцай, гадил гэх мэт калигаар баялаг хоол хүнс хэрэглээрэй.

Түүнчлэн, цангис жимсний шүүс, яншуйн ханд гэх мэт шээс хөөх үйлчилгээтэй ундааг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөж байна.

Хаван буулгах яншуйны ханд

Хаван буулгах яншуйны ханд бэлдэхэд ногоон өнгийн яншуй үндэстэйгээ хэрэгтэй. Ногоогоо сайтар угаагаад махны машинаар машиндана. Халуун саванд жижиглэсэн ногоогоо хийгээд дээрээс нь 500 мл буцалсан ус хийнэ. Шөнөдөө хонуулаад өглөө нь шүүж аваарай. Уг бэлдмэлийг өдөрт 3 хувааж ууж дуусгана. Хоёр өдөр дарааллан яншуйны ханд уух бөгөөд  3 дахь өдөр нь завсарлана. Дахин 2 өдөр ууж эхэлнэ, дараагийн өдрөөс хөлийн хаван эрс багасч байгааг та анзаарах болно.

3.Хангалттай хэмжээний ус уух

Ерөнхийдөө, эрэгтэй хүний уух ёстой усны хэмжээ өдөрт 3 литр, эмэгтэй хүнийх 2,5 литр байдаг. Тиймээ, энэ нь бидний өдөрт ууж байгаа усны хэмжээнээс илүү байгаа ч, та үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ус ууснаар шээс хүрч, улмаар шингэнээ гадагшлуулан, хавагнаж буйг болиулах ач тустай юм. Гэхдээ та бөөр болон зүрхний асуудалтай бол эмчид хандаж, зөвлөгөө аваарай.

 

холбоотой мэдээ

...
Бөөр өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?
...
Биед хий хуримтлагдсанаар онош тодорхойгүй өвдөж, ядарч сульддаг
...
Хүндэрсэн ходоодны шархыг хагалгаагүйгээр эдгээх арга
...
Хавдрын эмчилгээнд ямар өвдөлт илэрч байгааг мэдэх нь хамгийн чухал байдаг

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Эрүүл биеийн соёл
2023-09-28 12:25:00
Эгч дүү хоёр - Алёнушка, Иванушка (Орос ардын үлгэр)
2023-09-27 17:15:00
Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно
2023-09-27 14:32:00
X зууны монголчууд Ю.Цэдэнбалын хувь хүний шинжийн тухай дурссан нь
2023-09-27 14:25:00
Францын шүүх Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мохамед бин Хамманыг баривчлах тушаал гаргалаа
2023-09-27 14:20:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030