• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 10
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Азийн спортын од: Р.Тани 2016 / 01 / 29

Нийтлэгдсэн огноо: 2016-01-29 16:51:53

2011 оны наймдугаар сард хуралдсан Олон улсын жүдо бөхийн холбооны шийдвэрээр Японы Р.Таниг бүх цаг үеийн шилдэг эмэгтэй тамирчнаар өргөмжилсөн. Үнэхээр ч түүний зуун дамнасан амжилтыг нь хэн ч эвдэж чадаагүй юм. Олимпийн хошой, дэлхийн долоон удаагийн аварга Р.Тани 1975 оны есдүгээр сарын 6-нд Фүкүока хотод төржээ. 16 настайдаа тив, дэлхийн аваргаас хүрэл медаль авч байсан Р.Тани “Барселона 92”-оос мөнгөн медаль хүртсэн. Тухайн үед Олимпийн аваргын төлөө Францын Ч.Новакт хожигдсон юм.

Үүнээс хойш “Сидней 2000”, “Афин 2004” зуны олимпийн аварга, “Атланта 1996”-гаас мөнгө, “Бээжин 2008”-аас хүрэл, 1993, 1995, 1997, 1999, 2001, 2003, 2007 онд дэлхийн аваргаас алт, 1994 онд Хирошимад болсон Азийн наадмаас алт, 1995 онд Фүкүокад болсон оюутны “Универсиад” наадмаас алтан медаль хүртсэн.

1996 оны Атлантын Олимпоос хойш ялагдал гэдгийг мартаад байсан тэрээр 2008 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон зуны Олимпийн хагас шигшээд Румын улсын А.Думитруд ялагджээ. Хоёр тамирчин хэн хэн нь үнэлгээ авч чадаагүй бөгөөд цаг дуусахаас өмнөхөн Р.Тани торгуулж, харамсалтайгаар хожигдсон. Гэхдээ хүрэл медалийн төлөө ОХУ-ын Л.Богдановаг цэвэр савсан юм. Алдарт Р.Таниг хожсон А.Думитру Олимпийн аварга болж байсан түүхтэй.

Японы хамгийн шилдэг эмэгтэй жүдоч Р.Тани 84 барилдаан дараалан ялсан бөгөөд энэхүү гайхамшигтай цувралыг нь БНАСАУ-ын Ке Сунь-Хи зогсоосон. Орчин үеийн Олимпийн хөдөлгөөн үүсч хөгжсний зуун жилийн ойд зориулан АНУ-ын Атланта хотод 1996 онд XXVI наадам болсон. Атлантагийн дэвжээнд Р.Тани шигшээд үлдсэн ч ийнхүү ялагдаж мөнгөн медаль авсан. Мөн ялалтын цувралдаа цэг тавьж байлаа.

Таван зуны Олимпийн их наадмаас медаль авсан Японы Р.Танигийн амжилтыг хэзээ, хэн эвдэхийг нь таашгүй юм. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон Олимпийн наадамд Р.Танигийн амжилт мөнхөрсөн товчхон түүхийг өгүүллээ.

Р.Танигийн үзүүлсэн амжилт

Эх сурвалж: www.mongolcom.mn

холбоотой мэдээ

...
Ц.Мөнхзаяа, М.Бундмаа нар зодог тайлна
...
Э.Цэндбаатар шөвгийн наймд үлдлээ
...
Сара Асахина: Гэмтсэн өрсөлдөгчөө орхиод гарах сэтгэл байгаагүй
...
Алдарт хөлбөмбөгчин Диего Марадона таалал төгсчээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Хятадууд Кубад тагнуулын бааз барихаар төлөвлөжээ
2023-06-09 14:10:00
Д. Трампад эрүүгийн хэрэг үүсгэжээ
2023-06-09 11:40:00
Буяны тарга буюу таарсан мах мяраатай байвал хүч тамираа хадгалж, өвчин эмгэг тусах магадлал буурдаг
2023-06-08 14:50:00
Өвчингүй, эрүүл байж урт насалъя гэвэл улирал бүрийн онцлогт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй
2023-06-08 14:48:00
Universal Pictures 1912 онд байгуулагдсан
2023-06-08 14:43:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030