Улс төр

Монголын Ерөнхий сайд асны хүү Парист 600 мянган евротой тэнцэх үнэт эдлэлээ алджээ

INFO EUROPE 1 хэвлэлд мэдээлснээр Ерөнхий сайд асны хүүг эхнэрийн хамт Шарль де Голль нисэх онгоцны буудлаас таксигаар зорчиж явахад нь скүүтертэй хоёр этгээд машины хойд цонхыг хагалж, түүний эхнэрийн үнэт эдлэл бүхий цүнхийг нь хулгайлаад оргон зугтжээ. Хохирлын хэмжээ 600 мянган еврогоор хэмжигдэж буй аж.

Нийслэлийн Прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны хэрэгт 80 хүн, 4 хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлэв

Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хуульд заасан журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.

"Нүүрсний хулгай"-н хэрэг дээр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарыг АТГ-аас шалгаж, яллагдагчаар татсан

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр /2022.12.05/ мэдээлэл хийж, "нүүрсний хулгай"-н гэх тодотголтой гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг зарлалаа.

2023 онд аялал жуулчлалын орлогыг 1,2 тэрбум ам.долларт хүргэнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц байдал, авч хэрэгжүүлсэн болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

АТГ-аас Эрүүгийн хоёр хэргийн 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

“Я” нь Завхан аймагт сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа тус сумын ИТХ-ын баталсан дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон нутгийн төсөвт хохирол учруулсан гэх; “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Багануур” ХК-ийн албан тушаалтнууд нь өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хахууль авдаг гэх; “Г” нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн даргаар ажиллаж байхдаа өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх; Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал “А” нь ажлын байрны их засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагад хохирол учруулсан гэх; Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга “Д” нь жирэмсний амралт нь дуусаж эгүүлэн томилогдсон албан хаагчаас 2.5 сая төгрөгийн хахууль авсан, байгууллагын төсвийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хохирол учруулсан гэх;

Дизель түлшний үнийг Засгийн газар барьж дийлэхгүй гэлээ

Харин АИ-92 автобензины үнийг цаашид анхаарч, барих, хүнсний бүтээгдэхүүний тээвэр, логистикийг сайжруулах, цементийн үнийг анхаарах зэрэг чиглэлийг Засгийн газарт өглөө.

Бидний ажилд саад болж байгаа албан тушаалтнуудыг зарлаад явах болно

Хөгжлийн Банкны удирдлагууд одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг үеэр зээлдэгчдийн хамаарал бүхий этгээд Хөгжлийн Банканд ажиллаж, өөрийн хувь эзэмшдэг компанидаа зээл олгоход нөлөөлж байсан болохыг хуулийн байгууллага тогтоосон гэдэг мэдээлэл дурдсан.

Авлигын хэргүүд хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдахаар боллоо

У.Хүрэлсүхийн С.Эрдэнэд барьсан БЭЛЭГ буюу Авлигын хэрэгт “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА” үйлчлэх шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээр сонгуулийн нөгөөдөр гаргууллаа. Авлигалын хэргээр ял эдэлж буй С.Баяр, С.Баярцогт... нарын араас олон улс төрчид шалгагдсан ч “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болж эхэлсэн. Олон нийт эсэргүүцснээр УИХ-аас 2020.01.10-нд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Авлигалын хэрэгт ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА үйлчлэхгүй байх” утгатай заалт орсон.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар АН-д элслээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр АН-д элсч батлахаа гардан авлаа. С.Ганбаатар гишүүний хувьд өнөөдөр 13:30 цагийн үед МАХН-наас гарснаа тухайгаа өөрийн цахим хуудсаараа олон нийтэд мэдээлээд байсан юм.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Дотоод журмын дагуу хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлсэн

Монголросцветмет компанид 2000 оны эхэн үеэс хэрэгжиж эхэлсэн журам байдаг. ТӨҮГ-ын гүйцэтгэх удирдлага менежментийг урамшуулах, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх гэх мэт заалтуудтай. Энэ заалтын дагуу компани ашиггүй ажиллах, зорилтот төвшиндөө хүрээгүй тохиолдолд энэ урамшууллыг олгодоггүй.

Шударга байдлын үнэлгээгээр Гаалийн ерөнхий газар сүүл мушгилаа

Шударга байдлын үнэлгээний судалгааг АТГ-аас нэгдсэн удирдамжаар хангаж ажилласан бөгөөд мэдээлэл цуглуулалт, тооцооллыг судалгаа зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК гүйцэтгэсэн байна.

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэх хуулийн төсөл санаачилжээ.

Хууль бус ажиллагаанд оролцсон дипломатууд дахин томилогддог байжээ

Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хар тамхины хэрэгт холбогдсон дипломат албаны ажилтнуудын талаар Гадаад харилцааны сайд Г.Цогтбаатарын мэдээллийг сонсож, хаалттай горимоор хэлэлцсэн. Тэрбээр 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийсэн байна.

Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэр дээр 6 сарын хугацаатай онцгой байдал зарлаж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр гаргасан. Онцгой байдал тогтоож байгаа нь тус үйлдвэрийн үйл ажиллагаанд доголдол гарна гэсэн үг биш, санхүүгийн баримтуудыш татаж үзэх, шаардлагатай шалгалтуудыг хийх, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилготой.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байна

Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна.

Шүүхийн хараат бус байдлаар Монгол Улс 137 орноос 110-рт оржээ

Уг жагсаалтыг Финлянд улс тэргүүлсэн бол Монгол Улс 137 орноос 110 дугаар байранд оржээ. Өөрөөр хэлбэл Монгол Улс шүүхийн хараат бусаар шийдвэр гаргах бие даасан байдал сул байгааг энэхүү судалгаанаас харж болно.

УИХ-ын гишүүн Д.Мурат: "Чи ямар 18 настай биш дээ" гэж сургамжилсныг минь тийм муухайгаар мушгисан байх юм

Ойрын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой асуудал шуугиан болж байна. Энэ тухай эрхэм гишүүн огт ам нээгээгүй байгаа билээ. Түүнийг тойрогтоо ажиллаад дөнгөж хотод ирээд байхад нь уулзаж хэл ам болоод буй асуудлын талаар хариулт авлаа.

НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болжээ

НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болжээ

А.Ганбаатар: МАН-ы санхүүгийн схемийг Г.Доржзодов өөрөө хийсэн

МАН-ын 60 тэрбумын бичлэгийг тойрсон үйл явдал ид өрнөж байна.

Ц.Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томиллоо.

Нийтлэл


Ярилцлага


Entertainment

Шар мэдээ