Ярилцлага

Хамба лам Д.Нацагдорж: Лус олон төрлийн өвчин үүсгэх нөхцлийг бий болгодог

Уламжлалт анагаах ухаанд лусын гаралтай бүлэг өвчин байх бөгөөд энэ нь ямар нөхцөлөөр үүсдэг, хэрхэн засаж илаарьшуулах талаар Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх, Хүний гавьяат эмч, Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа.

Г.Одонцэцэг: Харшлын өвчин цусанд хор үүсгээд байгаа учраас цус, цөсийг цэвэршүүлэх, шар усыг дарах эмчилгээ хийдэг

Харшлын өвчний талаар “Манба Дацан Бодь сэтгэлтэн” эмнэлгийн Зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн Дэд захирал, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.

Б.Пүрэвсүрэн: Гадны орнуудад алдаа гаргасан хүмүүстэй үл харьцах зарчим баримталдаг. Манайд нийгмийн шүүлтүүр буруу ажиллаж, тэднийг дэмждэг

Нийгмийн шүүлтүүр гэдгийг философийн үүднээс харахад оюун санааны болон ёс суртахууны цэвэр тунгалаг байдал гэдгийг илүү өргөнөөр ярьж таарна. Ер нь хүн төрөлхтний түүхэнд ч тэр нийгмийн амьдралыг, оюун санааны амьдралыг философийн үүднээс авч үзэхдээ шүүн шинжлэхүй буюу критика гэдгийг түгээмэл хэрэглэсээр ирсэн. Үүнийг тунгаан бодохуй ч гэж хэлж болно. Нөгөө талаас шүүлтүүр буюу филтер гэдэг талаас нь авч үзвэл тунгаах, цэвэрлэх, ариусгах гэсэн үүднээс ярьж болно.

Ц.Саруул: Зүрхний хэм алдагдлыг тоохгүй өнгөрвөл гурван том хүндрэл үүсгэдэг

УГТЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн эмч, АУ-ы доктор Ц.Саруултай ярилцлаа. Тэрээр манай улсын зүрхний хэм алдагдлыг эмчилдэг дөрөвхөн эмчийн нэг бөгөөд БНСУ-ын “Анам” эмнэлгийн зүрх судлалын төвд долоон жил ажиллажээ. 2016 онд Монголд ирснээсээ хойш 300 гаруй хүнд зүрхний хэм алдагдлын хагалгааг хийсэн байна. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

Ч.Очирбат: 33-ны мөчлөгт ээжийгээ баярлуул, мах хувааж ид гэдэг засал огт байхгүй

12 жилийг таван мах бодь, таван өнгөөр амилуулж, 12 жилээр төлөөлүүлж 60 жилээр тооцоолдог. Жаран туулай жилээр эхэлдэг. Одоогийн жаран бол 1987 оны гал туулай жилээр эхэлсэн. Дараагийн жаран 2047 онд эхэлнэ.

Бөөр гемодиализийн их эмч Н.Оюун: Стресс бөөрний өвчлөлд нөлөөлж байна гэж хэлэхээр хүмүүс их гайхдаг

Монголчуудын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа шалтгааны тэргүүн эгнээнд халдварт өвчнийг эс тооцвол бөөрний өвчлөл багтаж байна. Иймдээ ч бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болоод бөөрөө хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө, мэдээлэл авахаар мэргэшсэн эмч Н.Оюуныг зорин очлоо. Эмчийн жор гэсэн бичигтэй цагаан цаасан дээр “Энхжин” бөөрний цай гэж бичих нь харагдахад үйлчлүүлэгч жороо аваад гарахтай зөрөөд би ажлын өрөө рүү нь орж таарав. Ийнхүү түүнтэй бөөрний өвчлөл болоод энэ өвчний эмчилгээ бусад зүйлийн талаар хуучилснаа уншигчидтайгаа хуваалцъя.

Совин билгийн сонор буюу арван гуравдугаар зууныг хүлээхүй...

Монголын хүүрнэл зохиолд Доржзовдын Энхболд гэж хүчирхэг нэгэн жигүүр бий. Өмнийн говийн заг, харгуй, элс, шанд дундаас өдөлсөн тэр жигүүр наяад оны хүүрнэл зохиолчдын дундаа өөр нэгэн өнгө аяс, өвөрмөц нэгэн түүчээ болсон. “Соёо”, “Паанан” туужис, “Буйлс дахин цэцэглэнэ”, “Шар хөвийн зэрэглээ” өгүүллэгүүд, “Казиног номхотгосон түүх” роман гээд бүтээлүүдээс нь дурдваас ямархан хэмжээний даацтай зохиолч болох нь мэдэгдэнэ. Сүүлийн жилүүдэд тэрээр “Арван гуравдугаар зуун” нэрт томоохон бүтээл дээр “сууж” байгааг нь утга зохиолын хүрээнийхэн, уншигч бид анан хүлээж буй билээ.

Ж.Чойнхор: Монгол Улсын тусгаар тогтнолыг гаднаас түшиж буй тулгын гурван чулууны нэг нь АНУ

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой өнгөрсөн 2022 онд тохиосон билээ. Энэ тэмдэглэлт ойтой холбогдуулан Монгол Улсаас АНУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар сууж асан Жалбуугийн Чойнхортой ярилцлаа. Бидний ярилцлага Монгол Улс, АНУ-ын харилцааны түүх, харилцаа, хамтын ажиллагааны талаар өрнөсөн юм.

Г.Одонцэцэг: 23:00-05:00 цагийн хооронд унтаж дадахгүй бол нойргүйдэл төдийгүй олон өвчний эх үүсвэрийг тавина

Сүүлийн үед олон хүний хувьд асуудал болоод байгаа нойргүйдлийн талаар Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, Оточ Манрамба Их сургуулийн дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. Нойргүйдлийг уламжлалт анагаах ухаан хэрхэн эмчилдэг болон нойргүйдэлд өртөхгүй байхын тулд яах ёстой талаар хүргэе.

Хүний папилома вирус буюу монголоор хөхөнцөр вирус бидэнд ямар аюул учруулж болох вэ?

Монголоор хүний хөхөнцөр вирус ч гэж нэрлэдэг. Дэлхий дээр хамгийн өргөн тархсан вирусүүдийн нэг. Одоогоор 100 гаруй төрөл зүйл шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагаас 40 орчим төрөл нь бэлгийн замаар халддаг. Эдгээр 100 орчим төрлийг эмнэлгийн хэллэгээр хэв шинж гэдэг.

З.Болормаа: Хөвч таслах нь цаашдаа маш том сөрөг асуудлуудын суурийг тавьж өгч байна

Насанд хүрэгчид том бэлэг эрхтэнтэй болох гэж хөвч таслуулдаг. Гэтэл үүний сөрөг нөлөө нь бэлгийн ажлаас таашаал авахаа больчихдог. Нэг ёсондоо зүгээр л үрийн шингэнээ гадагшлуулдаг процесс болоод хувирдаг. Яагаад гэхээр хөвч тасалснаар эр бэлэг эрхний урд талын малгай хэсгийн мэдрэлжүүлэлт алга болдог. Тэр хэсэг бол маш эмзэг, мэдрэмтгий, сэрэл мэдрэхүй өндөр цэг. Энэ далд байдаг хэсгийг ил гаргачихаар хувцасанд үргэдэж явсаар байгаад ямар ч мэдрэмжгүй болдог гэсэн үг. Тэгэхээр таашаал авах мэдрэмж эрс багасна, бараг алга болдог. Зүгээр л үрийн шингэнээ гаргадаг процесс болж байгаа юм. Энэ бол бэлгийн сулралд хүргэдэг хамгийн том хүчин зүйл. Хоёрдугаарт, хөвчрөл дээр асуудал үүсгэдэг. Хөвч тасалсан эрчүүдэд хийсэн судалгаанаас харахад эхний хэдэн жил хэвийн байснаа 3-5 жилийн дараанаас хөвчрөл нь сулардаг. Энэ бол мэдрэхгүй, мэдрэлжүүлэлттэй шууд хамааралтай.

С.Мөнхчулуун: "Номин" сүлжээ дэлгүүр унийн өсөлтйиг хөөргөх үндсэн ажлыг хийж байсан нь тогтоогдсон

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.

З.Ичинноров: Хань минь сэтгүүл зүйн бүх төрлөөр бүтээл туурвисан

Манай хүн уран зохиол, сэтгүүл зүйн бүхий л төрлөөр бүтээлээ туурвисан. Унаган авьяастай уран бүтээлч явлаа. Төрж өссөн Ноён хутагтын нутгийн өгөгдөл тэр байх. Би ханьдаа “Б.Догмид та нарын ийм яваа нь нутгийн чинь өгөгдөл байх” гэдэг байлаа. Миний хань Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрж өссөн. Сайншандын төвд аравдугаар анги төгсөөд МУИС-ийн монгол хэлний анги, Олон улсын сэтгүүлчийн дээд курсыг төгссөн хүн шүү дээ. Нутаг усныхан нь мэдэх нь мэднэ, бахархах нь бахархаж, ирж очиж байдагт баярлаж явдаг даа.

Г.Арвинбуян: Хүмүүс таргалалтыг жингийн илүүдэл гэж буруу ойлгодог

Өвөл бол нар хойдод зорчин нарны хүч буурч, сарны хүч төгөлдөржин шөнө урт, өдөр богиносон гадна жавартай сэрүүнээр биеийн шар үсний нүх сүв хаагдан биеийн илч дотогш хурдаг. Илч дотор хурснаар ходоодны галын илч арвидан, хоол ундыг шингээх нь түргэн байна.

Г.Одонцэцэг: 108 мөргөснөөр хүний дархлаа сайжирдаг

Шинжлэх ухаанд мөргөлийг хөдөлгөөнд нь 200 гаруй гимнастикийн элемент багтсан гэжээ. Энэ нь ц.усны эргэлтийг сайжруулан, биеийн хөдөлгөөн уян хатан болж, хуян шар ус арилж, биеийн галбир сайхан болдгийг нотолсон байна.

Б.Энхмаа: Элэг цөсөө цэвэрлэхээсээ өмнө мацаг барих ёстой

Манай монголчууд их олон зүйлд төөрдөг. Мацаг барих, элэг, цөс угаах, цэвэрлэх гэдгийг тус тусад өөр аргаар хийх ёстой мэтээр ойлгоод байдаг. Гэвч эдгээр нь нэг л арга замаар биеэ хоргүйжүүлж, цэвэрлэх үйлдэл юм. Тэгэхээр элэг, цөс угаахдаа хамгийн түрүүнд мацаг барих ёстой. Өөрөөр хэлбэл, хоолныхоо хэмжээг багасгаж эхэлнэ

Г.Одонцэцэг: Орчлонгийн жам ёсыг ухамсарласан хүн сэтгэлийн зовлон бага эдэлдэг

Сэтгэл гэж юу вэ, тэр чухам хаана оршдог вэ. Хүний амьдрал, насжилт, эрүүл мэндэд сэтгэл яагаад голлох орон зайг эзэлж, хүчтэй нөлөө үзүүлдэг юм бол. Эдгээр асуултад хариулт авахаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.

Д.Анхбаяр: Перс хэлгүйгээр Монголын эзэнт гүрний түүхийг судлах боломжгүй

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, Монгол Улсын их сургууль, Измир Катип Челеби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Анхбаярыг урьж ярилцлаа. ТУРК УЛСААС ХҮЛЭГҮ ХААНЫ ЗУНЫ ОРДНЫ ТУУРИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

Д.Мөнхбат: Өөрт учирсан хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад ялсандаа баяртай байна

Иргэн Д.Мөнхбат эрүүгийн болон зөрчлийн хэрэгт холбогдон нэг жил гаруйн хугацаанд шалгагдсаны дараа гэм буруугүй нь тогтоогдож, тухайн хэргүүдийн Д.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатгасан.

Амай буюу Ж.Золбаяр: Монголын зэвсэгт хүчний "Тэнгэр" намайг хамгаалсан

Дэлхийн таван тивийн 86 төрт улсын нутгаар 12 жилийн турш хөндлөн гулд туулсан түүний аяллын зам нь дэлхийн бүслүүрээр дөрвөнтөө ороох хэмжээний урт болсон ажээ.

Нийтлэл


Ярилцлага


Entertainment

Шар мэдээ