Шаравын Сүрэнжавын шүлэг, Дашдаваагийн Баттөмөрийн хөгжим энэ дууны аялгуунд монгол хүний зүрхнийх нь эгшиглэнт долгион хадгалагдаж явдаг шиг санагдана. Учир юу вэ гэвэл, "Миний нутгтийн бараа" дуу эгшиглэхэд ямар чиг насны хүний сэтгэл зүрх уясуу дулаахан болж, нүд нь гэрэлтээд цээжнийх нь цаанаас тийм гэж томъёолохын аргагүй баяр бахдал түрээд ирэх шиг болдог. Магадгүй ачлалт аавынх нь, хайрт ижийгийнх нь царай дүр, уг дууг дуулж амьдарсан он жилүүд нь үзэгдэж, эс бөгөөс энэ л дууны аялгуунд шингэсэн нутаг ус, өвгөд хөгшид нь өөдөөс гэгээн дүрээрээ золгох шиг тийм л сайхан мэдрэмж төрдөг болов уу. Тийм дээ, “Миний нутгийн бараа” Монголын ард түмний зүрхний сэтгэлийн гэгээн дуудлага шиг санагдана.