Хүн бага наснаасаа эхлээд хөлөө арчилж занших хэрэгтэй. Хөл нь их ачаалалтай байдаг учраас амархан ядарч цуцахаас гадна түргэн бохирддог. Хөл эрүүл, ядрахгүй, цэвэр байх нь гутал, оймсоо тохируулж өмсөхөөс ихээхэн шалтгаална. Хөвөн даавуун юм уу ноосон оймс, арьс ширэн бөгөөд хөлд яг таарсан гутал хамгийн чухал. Гэвч зуны улиралд хүн бүр л хөлийн эвэр гэсэн таагүй асуудалтай тулдаг. Ялангуяа моодны бариу шаахай өмсөх үед хөл хөөж барьснаас холгож, хөлийн чигчий хуруу, өсгий гээд өөр бусад хэсгүүдэд эвэр үүсдэг.