Өгүүллэг

Жагдалын Лхагва - Өтөлж дээ... /Өгүүллэг/

Гадаадад суралцсаныхаа анхны жил зуны амралтаараа хөдөө гэртээ ирлээ. Днеприйн хөвөөнд арваад сар болохдоо ногоон модонд нүд цадаж, улаан шөлөнд ходоод дассан говийн хүүд гандуухан зуны шаргал толгод бүлээсгэсэн халуун салхи урьд үзээгүй юм шиг сонин, айл саахалтынхан цуглаж ирээд миний цагаан болсныг гайхан: -Пээ чи минь өвс идэж, ус ууж яваад ирээ юу даа хэмээн мар мар хөхрөлдөнө. Нар салхинд чанагдан борлоод ширүүн галын боорцог шиг болсон хүмүүсийн дунд чийгтэй газар байшин саванд бүгж байгаад ирсэн миний царай их л содон, дэвсгэр дор ургасан ногоо шиг өлөн цагаан юм байсан байх даа.

Жагдалын Лхагва - Арван долоотой байхад /Өгүүллэг/

Манайх Цээлд, Бөөдэйнх Улаандэлд зусч байлаа. Цээлийн тойром нууралчихсанаас хойш тэдний адуу, тэмээ усны үнэрээр цуван ирэх болж бид хоёрын уулзаж байхад ганц сайн шалтаг болсон юм. Бөөдэй ээжтэйгээ хоёулханаа суудаг болохоор тэмээ малдаа өөрөө л явна.

С.Пүрэв - Азын цэнхэр уулc /Өгүүллэг/

Өглөөний сэрүүнд газар хороохоор их говиос үүр цүүрээр хөдөлсөн нүүдэл өдөр дунд уулын хормой түшив. Нүүдлийн түрүүн зам даан цуварсан хэсэг үхэр явдалд залхан эврээ сэжлэн хүзүү шөргөөж, говь гатлан уул давж үзээгүй тугалууд нь эхийн сүүдэрт нойтон хамраа хаа нэг шургуулан шөрөн шөрөн алхална. Түүний араас энэ хоёр айлын хоньд нарийн хүрэн тоос будруулан тааваараа урагшилна. Гэрэлмаа эмээлийн бүүрэгнээс зүүсэн жижигхэн хүлээн авагчийнхаа дууг сонсон олныг бодож явлаа.

Үл тайлагдах ертөнц /Өгүүллэг/

Утас жингэнэтэл дуугарав.

П.Дэлгэржаргал - Бөгтөр охин /өгүүллэг/

Бидний дунд нэгэн охин амьдардаг байлаа. Тэрээр бага байхдаа бидэнтэй адилхан жирийн л хүүхэд байлаа. Түүний гэрэл цацарсан инээд, тэгшхэн шүд, хүүхдийн гэнэн томоогүй аашинд хүн бүхэн л татагддаг байв.

Нийтлэл


Ярилцлага


Entertainment

Шар мэдээ