Хөдөө, тарианы газар зун цагт маш сайхан ажээ. Тариа будаа шарлаж, нохойн хошуу ногоорно. Өвс маш сахлаг ургаад өрөвтас шувуу урт улаан хөлөөр нааш цааш алхлан явж эхээс сурсан мисэр үгээр чал, чал чалчина. Нуга тариаланг их ой тойрон бүсэлж, ойн дунд маш гүн нуурууд байна. Аяа, тэр тариалангийн газар юутай сайхан билээ!