Эдийн засаг

Ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана

Монгол Улсын Засгйин газар 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ээлжит бусаар хуралдаж, энэ онд ноолуурын түүхий эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний” тухай тогтоолыг батлав.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн түүх энэ цагаас Хятад-Монголынх болж үргэлжлэх үү

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Монгол төрийн эзэмшлийн 51 хувьтай холбоотой асуудал дэлгэгдсэнээр маш ноцтой байж болохоор үйл явдал руу өнгийж харах хэрэгтэй болоод явчихлаа. Магадгүй эндээс “Эрдэнэт vйлдвэр" ХХК-ийн 49 хувийг тойрон хоёр жил гаруй үргэлжиж байгаа учир утга нь үл олдсон улстөржсөн маргааны шалтгаан тодорч мэдэхээр байна.

Шатахууны үнийн зөвлөлөөс А-92, А-80 бензины үнийг нэмэхгүй гэсэн шийдвэр гаргажээ

Харин А-95, 98, Евро-5 зэрэг шатахууны үнэ нэмэгдсэнийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үнийн зөвлөл зөвлөмж гаргасан байна.

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлжээ

УИХ-ын Ажлын хэсгийн шалгалтаар 2012-2016 онд Монгол банк 14 их наяд төгрөгийг “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэрэгт үргүй зарцуулсан асуудлыг ил болгож хууль хяналтын байгууллагад өгсөн юм. Тухайн үед Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал нь 3.7 их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-т дур мэдэн зарцуулсан хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдэж байсан юм. Түүнчлэн гадаадад томилолтод өндөр зардал гаргасан, УИХ-ын сонгуулийн өмнө бэлэн мөнгө их хэмжээгээр хэвлүүлэн хувьцааны мөнгөнд өгсөн гэх зэргээр түүнийг буруутгасан билээ.

22 компанийн 41,045 хувьцаа арилжсан байна

2017 оны 4 дугаар сарын 17-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 41,045 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Хүнсний гол нэрийн барааны үнэ 4.3 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Энэ сарын 14-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 4.3 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.4 хувиар өсчээ.

Монголчууддаа хандаж хэлэх миний захиас

1972 онд Япон, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтов. Монгол оронтой ямар ч хэлхээ, холбоогүй байсан миний бие 1975 онд Японы ГХЯ-нд Монголыг хариуцсан мэргэжилтнээр орж, улмаар 1977 онд Монголд анх хөл тавьж билээ. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Монгол дахь Японы ЭСЯ-нд нийт 4 удаа ажиллаж атташегаас эхлээд Элчин сайдын албыг хүртэл хаших завшаан тохиосны зэрэгцээ Японы ГХЯ-ндаа 6 жил Монголын асуудал хариуцан ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, ГХЯ-нд ажилласан нийт хугацааны маань тал нь Монголтой, монголчуудтай шууд холбоотой байлаа.

Энэ жил дотооддоо үр, тариа ногооныхоо хэрэгцээг бүрэн хангана

Улсын хэмжээнд энэ сарын 18-ны байдлаар тариа хураалт 91 хувьтай байна. Одоогоор нийт 324.000 га талбайн үр тариаг хураагаад буй бөгөөд 75.500 га-гийнхыг ангилан хаджээ.

“Эрдэнэт”-ийн 51 хувьд төрийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томиллоо

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг өчигдөр зарлаж, тус үйлдвэрийн төрийн эзэмшлийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томилжээ.

Татварын 90 хувийн хөнгөлөлтөд 4678 ААН хамрагдахаар байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2016.10.04/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав.

Оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулахыг хуулиар хориглоно

Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа эзэмшсэн, банкны данс нээсэн тохиолдолд тэднийг авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, энэ хэрээр төрд итгэх иргэдийн итгэл буурч байна.

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн өгөх, эсэхийг шинэ Засгийн газар шийднэ

Хүний хөгжил сангаас хүүхдүүдэд сар бүр олгодог халамжийг зогсоосон гэх мэдээлэл гараад байна. Энэ жил хүүхдийн халамжид 144 тэрбум төгрөг төсөвлөснөөс эхний зургаан сарын хүүхдийн мөнгө олгосон байна. Тэгэхээр санхүүжилт тасарсан гэж болно. Тодруулбал, энэ сараас эхлэн хүүхдүүдэд өгөх мөнгө байхгүй гэсэн үг юм.

Нийтлэл


Ярилцлага


Entertainment

Шар мэдээ