Хүүхэд зөвхөн харилцааны гадаад илрэлийг дуурайх бус, мөн ээж, аавынхаа сэтгэл санаа болон тухайн хүн, ажил үйл, асуудалд хэрхэн хандаж буй хандлагыг мэдэрч дуурайдаг, үлгэр загвар авдаг. Тэгэхээр хүүхэд өөдрөг байх уу, эсвэл гутрангуй нэгэн болох уу, үнэнч шударга уу, эсвэл аядуу тайван уу, эс бөгөөд адгуу бухимдуу нэгэн болох уу гэдэг нь таны үлгэр дуурайл, гэр бүлийнхнээс л хамааралтай.