Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди X хуудсандаа, "Тунельд гацсан байсан нөхөд та бүхний эр зориг, тэсвэр тэвчээрээр бид бүгд бахархаж байгааг хэлмээр байна." хэмээн бичжээ. Тэрээр тунелиэс аврагдсан ажилчидтай утсаар холбогдон, биеийн байдлынх нь талаар асуусан бол Энэтхэгийн Зам тээвэр хариуцсан сайд Нитин Гадкари аврах ажиллагаанд оролцсон албан хаагчдад талархсанаа илэрхийлж, тунелийн аюулгүй байдалд шалгалт явуулахаа мэдэгдсэн байна.